Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн улмаас Эверестэд авирч байсан монгол уулчид холбоо тасарчээ

Балбын нийслэл Катманду хотын ойролцоо өчигдөр өглөө хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 800 гаруй хүн амиа алдсанаас гадна хэдэн зуун хүн нурангин дор дарагджээ. Газар хөдлөлтийн дараахнаас Эверест рүү авиралт хийж явсан уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, Уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа нартай албаны хүмүүс болоод тэдний ойр тойрны хүмүүс холбоо тасарчээ. Тэд Эверестийн ноён оргил руу Түвдийн талаас авирахаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр замдаа гарсан аж. Олон улсын хэвлэлд мэдээлж буйгаар газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасны нуранги үүсч, авиралт хийж явсан уулчдын амь нас хүндхэн байдалд оржээ. Одоогоор Непал талаас авиралт хийж байсан 10 уулчин, Түвдийн талаас авчирч байсан тав гээд нийт 15 уулчин амь насаа алдсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Уг газар хөдлөлтийн төв нийслэлээс 80 км-ийн зайд 11 км-ийн гүнд байсан бөгөөд 7.5- 7.9 магнитудын хүчтэй байсан аж. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна.

М.Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *