Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл Завханд ажиллав

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл Завханд ажиллав

Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн , Байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн тус аймгийн Онцгой байдлын газар, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт дадлагын танхим болон аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэг хийхэд их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 13 обьекттэй танилцжээ.

Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрууд тус бүр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа тавьж, санал хүсэлтээ уламжиллаа.

Мөн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх Японы туршлага” сэдэвт хоёр цагийн сургалтыг зохион байгуулав.

Ажлын хэсгийнхэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлд 13 төрлийн үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал болно

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Шадар сайдын өрөөнд болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн зөвлөлийн ээлжит хурлаар, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж байгаа ажлын явцыг танилцуулах юм.

Мөн “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин болох” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн ажлын явцыг танилцуулах юм.

Аймгуудад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл байгуулах ажлын явцын танилцуулгыг хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *