Афганистанд газар хүчтэй хөдөлсний улмаас хөрш Пакистаны олон районуудад наад зах нь 57 хүн амь үрэгджээ гэж эхлээд Dawn сонины цахим хувилбар мэдээлэв. Байгалийн гамшигт амиа алдагсдын тоо нэмэгдэж байна.
Шавар байшингуудын нуралтаас хамгийн аюултайд тооцогдож байна. Сват тойрогт (Хайбер-Пахтунхва муж) гэхэд зургаан том хүн, мөн тооны хүүхэд , “омгуудын нутагт байрлах Бажаур агентлагийн байранд өөр дөрвөн хүн амиа алдсан байлаа. Пенжаб мужийн Каллар Кахар, Касурт хүмүүс байшингийн нуралтын улмаас амиа алджээ.
Саргодха хотод байрны хана нуран нэг эмэгтэйг хөнөөж, хэд хэдэн хүнийг гэмтээсэн байна. Исламабад хотод холбоо тасарчээ.Абботтабадад газрын нуранги үүссэн байлаа. Нийтдээ сүүлийн мэдээгээр Пакистаны 400 орчим хүн газар хөдлөлтөд нэрвэгджээ.
Афганистан, Пакистан хоёрт одоогоор хамгийн багадаа 105 хүн амиа алдаад байна. Газар хөдлөлтийн дараах шахцаанд афганы 12 сурагч хүний хөлд гишгэгдэн амиа алджээ. Энэтхэг Жамму, Кашмир мужид нуувчинд байсан хоёр цэрэг гэмтэл авсан байна.
Газар хөдлөлтийн хүч
Орон нутгийн цагаар 12:19 цагт болсон аравдугаар сарын 26-ны өдрийн газар хөдлөлтийн голомт нь Афганистаны Бадахшан мужийн Фейзабад хотоос зүүн өмнө зүгт 82 км-ийн зайтай Гиндукушийн нуруунд 192 км-ийн гүнд байлаа гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Газрын янз бүрийн хүчтэй чичирхийлэлт Өмнөд Азийн ихэнх нутагт тухайлбал Энэтхэг, Тажикистан, Балбад мэдрэгдлээ.
Пакистаны Цаг уурын албаны мэдээлснээр газар хөдлөлтийн магнитуд нь 8,1 байв. Харин Европын Газар дундын тэнгисийн сейсмо төв ба АНУ-ын геологийн алба түүний магнитудыг 7,5 гэж нэрлэжээ. Ойрын 24 цагийн дотор шинэ хүчтэй газар хөдөлт болох магадлал өндөр байна.