Categories
мэдээ нийгэм

Газар доогуур үйлчилгээний төв байгуулна

Б.Цэнддоржийн гудамж буюу Улсын их дэлгүүрээс Аса цирк хүртэлх газрын доогуур худалдаа үйлчилгээний төв байгуулахыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар дэмжжээ. Тус байгууламжийн хамрах талбай нэг га, урт нь 400 метр бөгөөд үүнээс 3500 ам метр талбайг есөн гарц бүхий олон нийтийн худалдаа үйлчилгээний төв болгон тохижуулах аж.

Уг байгууламжийн бүтээн байгуулалтад нийт 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд уг байгууламжийг байгуулсан тохиолдолд жилд 3.6 тэрбум төгрөгийн орлого олох аж. Байгууламжид үйл ажиллагаа явуулах худалдаа үйлчилгээний төвд 350 гаруй ажлын байр бий болох гэнэ. Зургаан метрийн гүнд бүтээгдэх уг байгууламжийн барилгын ажлыг 2017 оноос эхлэн 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *