Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлөөгүйгээс замын ажил саатжээ

Өнгөрсөн оноос Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт болон гадаад зээл зэрэг дөрвөн эх үүсвэрээр авто зам, замын байгууламжийн 39 төслийг хэрэгжүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ замын траст орсон газрыг яаралтай чөлөөлөх үүргийг Газрын албанд өгчээ. Улмаар траст бага зэрэг өөрчлөлт оруулан ажлыг хугацаанд нь дуусгахаар шийдвэрлэж байсан. Гэвч өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил саатаад байна.

Тодруулбал, барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлсөн ч, ганц айл өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас болж зам барилгын ажил саатжээ. Тус зам ашиглалтад орсноор Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай шууд холбогдож, Энхтайван өргөн чөлөөний авто замын ачаалал эрс буурах ач холбогдолтой аж. Өнөөдрийн байдлаар гэр хороолол дундуурх чулуун хучилтын ажил хийгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *