Categories
мэдээ нийгэм

Газ үнэрлэсэн хүүхдүүдийн нэг нь амиа алджээ

Өчигдөр Баянзүрх дүүрэгт хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурсны улмаас нэг нь амиа алдсан хэрэг гарсан байна.

Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн хүн нас барлаа гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгснөөр дүүргийн Цагдаагийн хэсгээс шалгажээ. Улмаар 17 настай П, Б, Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэснийг тогтоосон бөгөөд Б нь эмнэлэгт хүргэгдэн очсон даруйдаа нас барсан аж.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах явцад “Хүрхрээ” шар айрагны шил хоёр ширхэг, ахуйн хэрэглээний газын сав нэг ширхэгийг хураасан байна. Хууль хяналтынхны хэлж буйгаар насанд хүрээгүй хүүхдүүд газ, гар ариутгагч шингэн хэрэглэж, мансуурах нь ихсээд байгаа. Эл үйлдэлд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүдрээгүй учраас хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд нь сануулга өгөөд буцаахаас өөр арга байдаггүй аж. Дээрх бодисуудаар хордсон хүүхэд түр зуурын мансууралд ороод зогсохгүй орчноо баримжаалах чадвараа алдахаас гадна тархи мэдрэлд нь хордлогын шинж илэрч, сэтгэн бодох чадварт нь сөрөгөөр нөлөөлж мөн амиа алдах магадлалтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *