Categories
мэдээ нийгэм

Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртлээ DNN.mn

П.Орхон дөрвөн жилийн дараа чөлөөт бөхийнхөө дэвжээнд гарч аваргалав -  Eguur.MN

Бишкект болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.

П.Орхон Бишкекийн дэвжээнд финалд U23 насны ДАШТ-ий хоёр мөнгөн медальт, Европын хошой аварга Украины Илона Прокопевниукт 3:8-аар ялагдсан бол С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Германы Луиза Хелга Нимешийг 8:3-аар ялсан.

68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа мөнгөн медалийн эзэн болов. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн хошой аварга БНХАУ-ын Зоу Фенгэд 5:14-өөр ялагдав. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд өчигдөр хүч үзсэн манай гурван бүсгүй гурвуулаа медаль хүртлээ. Өнөөдөр манай эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн бөх барилдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *