“Токио-2020” зуны олимпийн боксын 57 кг-ийн жинд МУГТ Э.Цэндбаатар эхний тулаанаа Кенийн тамирчин Окот Николас Оконготай хийлээ. Уг тулаанд 3:2-ын харьцаатайгаар МУГТ Э.Цэндбаатар ялалт байгууллаа. Тэрбээр “Рио-2016” олимпийн наадамд хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдаж, V дугаар байрт шалгарч байсан юм. Мөн ДАШТ-ний хүрэл медаль, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин билээ.