Галын дуудлагын шалтгаан, нөхцлийг авч үзвэл ихэнх нь цахилгаан угсралт ашиглалтын буруу, ил гал, яндангийн цооролтоос үүсч байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Ялангуяа зуслангийн бүсэд байшин шатах, хог шатаах, цаг агаарын хүйтрэлтэй холбоотой гал түлэх тохиолдол нэмэгдэх зэргээс шалтгаалж байгааг дурджээ.
Мөн гацууртай холбоотойгоор гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдсэн тул иргэдийг гацуураа асаалттай орхиж явахгүй байхыг, аюулгүй байдлаа хангахыг санууллаа.