Нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байна.
Гашуунсухайт боомтод чингэлэгт тээврийн терминалын зураг төсөл, холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж, улмаар зам талбай, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, талбайн шимт хөрс хуулах, тээвэрлэх, талбайн улны тэгшилгээний ажлуудыг гүйцэтгэж байна.