Categories
мэдээ нийгэм

“Гарцаараа гарцгаая” аян өрнүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай” сонсов. Өнгөрсөн онд зам, тээврийн ослын дуудлагын тоо болон ослын улмаас амиа алдсан хүний тоо цөөрчээ.

Харин хотын захын гэрэлтүүлэг, дэд бүтэц муутай дүүргүүдэд зам тээврийн осол, гэмт хэрэг гарч байгааг хэлэв. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хяналт сайжирсан аж. Өнгөрсөн жил зөрчил гаргасан жолооч нарт бэлэн бусаар 35 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнээс 15 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бол 20 орчим тэрбум төгрөгийг зөрчил гаргагчид эргүүлэн төлөөгүй гэнэ.

Иймд энэ мөнгийг яаралтай төвлөрүүлж, цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж байлаа. Мөн хяналтын камерийн тоог нэмэгдүүлж, гэрлэн дохионуудыг гэрэлтүүлэгтэй болгох гэх мэт ажлыг хийх шаардлагатай байгааг хэлэв. Зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд улс орон даяар “Гарцаараа гарцгаая” аян өрнүүлэхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *