Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 буюу 19200 төгрөгөөр торгож байгаа билээ. Гэвч цагдаа байхгүйг далимдуулж, хаа таарсан газраараа зам гарчихаж байгаа иргэдийг гарцаар гаргаж хэвшүүлэх ажлыг шат дараалалтай хийнэ гэдгийг албаныхан хэлж байна. Эхний ээлжинд дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч, хэн болохыг нь тогтоох аж. Улмаар гарын хээг нь авч, нийгмийн халамж, үйлчилгээ авах эрхийг нь хасуулдаг болох юм байна.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард 13 хүн зам тээврийн ослын улмаас нас барж байсан бол энэ жилийн есдүгээр сард есөн хүн амь насаа алджээ. Өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, бусдыгаа хүндэтгэхийн тулд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөхийг холбогдох албаныхан анхааруулж байна.