Categories
мэдээ нийгэм

Гар зургийн уралдааны шилдгүүдийг шагналаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд явагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулахад бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдаанд эхний 5 байрт шалгарсан 45 бүтээл ирүүлснээс Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/ 89 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн шилдэг 3 бүтээлийг шалгаруулан дүгнэсэн.

Уралдааны нэгдүгээр байрт Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн 12а ангийн сурагч С.Мичидмаа, хоёрдугаар байрт Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Ц.Ариунбилэг, гуравдугаар байрт Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 10б ангийн сурагч Ц.Мөнххүслэн нар шалгарч өргөмжлөл, уран зургийн хэрэгсэл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм.

Шагналыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, ОБЕГ-ын ГУСГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа Д.Мөнхбат нар гардуулж өглөө.

Мөн дүүргүүдээс шалгарсан 45 бүтээлийн эзэн хүүхэд бүрт Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо төрийн бус байгууллага дурсгалын зүйл гардуулан урамшуулав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *