Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ганц биеэр амьдарч буй өндөр настны тоо 44.200 болж өсчээ

Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүний тоо 2021 оны эцэст 44,200 болсон байна. Энэ нь өмнөх оноос 2,664 буюу 6.4%, 2018 оны түвшнээс 4,600 орчмоор өссөн тоо юм.

Ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй өндөр настай нийт хүний

  • 11,800 буюу 26.8% нь 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд
  • 32,400 буюу 73.2% нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд байгаа талаарх тоог ҮСХ гаргажээ.

Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоо 2021 оны эцэст 2.1 мянга болж, өмнөх оноос 587 буюу 21.5% буурсан байна.

Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний

  • 0.8 мянга (37.0%) нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд
  • 1.3 мянга (63.0%) нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *