Categories
мэдээ спорт

Ганхуягийн Нандинзаяа хүрэл медаль зүүлээ

Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар өрсөлдлөө. Тэмцээний урьдчилсан шатанд Г.Нандинзаяа 626.6 оноо авч дөрөвдүгээр байраар шалгарсан бол Ч.Нарантуяа 619.3 оноогоор 19 дүгээр байрт оржээ. Урьдчилсан шатанд БНХАУ-ын тамирчин 631.9 оноогоор Азийн наадмын рекорд тогтоосон. Өнөө жил 19 хятад бүсгүй шигшээ буудлагад ч алдаа гаргасангүй 250.9 оноо авч алтан медаль зүүсэн.

Харин олон улсынхэмжээний мастер Ганхуягийн Нандинзаяа 20 сумын дараа хоёрдугаар байрт орж ирсэн ч БНСУ-ын буудагчтай 227.4 оноогоор тэнцэж, нэмэлт нэг сум буудсан. Нэмэлт буудлагад өрсөлдөгч нь 10 оносон бол манай тамирчин 9.8 онож, хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Г.Нандинзаяа Монголын буудагчдын 12 дахь медалийг эх орондоо авчирч буй нь энэюм . Манай буудлагын спортын тамирчид өмнө нь Азийн наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *