Categories
мэдээ нийгэм

​Ганжуур судлаач эрдэмтэд судалгааны шинэ үр дүнгээ танилцуулна

Монгол ганжуурын судалгаа зурган илэрцүүдШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Бурхан багшийн айлдвар Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурал энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо болно.

Засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Хуралд ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Польш, Япон, Казахстан, Унгар, Чех, ИБУИНВУ зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны шинэ үр дүнгээс олон нийтэд танилцуулах юм. Тус хурал нь Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж байгаагаараа онцлогтой.

Олон улсын хурлын хүрээнд энэ сарын 21-ний 14.00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэний монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэн тус тус дэлгэгдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *