Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Эко түлхүүр” ХХК хамтран Ганга нуурыг хашаалжээ. Тэд нуурыг тойруулан 6.7 км хашаа хатгасан байна. Ингэснээр Ганга нуурын орчим машин, хүний хөлд талхлагддаг байсан явдал багасжээ. Энэ ажилд Сүхбаатар аймгийн Байгаль орчны газраас 400 сая төгрөг зарцуулсан байна.
Ганга нуурын усны 99 хувь нь ширгэсэн харамсалтай мэдээ олныг цочирдуулж байсан. Үүний улмаас намрын намарт Монголчууд бидний зорин очиж, үздэг хунгийн чуулган энэ жил болоогүй юм. Улмаар албаныхан Ганга нуурын усыг сэргээхээр олон ажлуудыг хийж эхэлсэн. Тэгвэл нуурын ус эргэн сэргэж эхэлсэн бөгөөд түүгээр ч үл барам Ганга нууранд 16 төрлийн шувуу төдийгүй тус нуурын чимэг 690 хун чуулж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс өгөөд байгаа юм.