Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлэн хийд шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурна

Зураг

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн засал номыг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор хийлгэвэл зохилтой хэмээн Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэнтэй хэллээ.

Тэрээр ярихдаа, “Бэлгэ дэмбэрэлийг бодож, хүн бүр засал номоо хийлгэхийг зорьдог. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гариг, өдөр, жил сараар зурхайн зурлагууд өөр, өөрөөр гардаг.

Гарч байгаа жилийг дагаад хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлдөг нөлөөллүүд бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. Тухайн хүнээс өөрөөс нь их зүйл шалтгаалдаг учир бие сэтгэл, хэлээ амирлангуй байлгаж, алив шалтгааныг тунгааж, найрсаг сайхан аж төрөхийг хичээх хэрэгтэй. Аливаад уужуу тайван, хүлээцтэй, авах гээхийн ухааанаар хандаж, учир зүйгээ ололцсон харилцан ойлголцол, эв түнжин, эвийг хичээж явбал амар, амгалан аяндаа тогтоно. Энэ жил үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ”хэмээв.

Гандантэгчэнлэн хийд шинийн 15-ныг хүртэл өдөр бүр ерөөлийн ном хурах бөгөөд сүсэгтэн олонд зориулж шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *