Categories
мэдээ нийгэм

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт олон улсын хуралд оролцов

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшгийн удирдлагын үндэсний газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт олон улсын II хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа нар оролцоод ирлээ.

Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан тус хуралд дэлхийн 33 орон, НҮБ болон 23 олон улсын байгууллага, дэлхийн банк санхүүгийн байгууллагын 25 орчим шинжээч оролцсон юм.

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сэдэвт олон улсын II хурал нь нийт найман төрлийн хамтарсан болон техникийн хуралдаанаас бүрдсэн бөгөөд томоохон дэд бүтцийн систем гамшигт тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бодлого, туршлагыг сурталчлах, оролцогч талын хамтын ажиллагааг хангах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан.

Тус хурлын “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн бодлого, засаглал” сэдэвт техникийн II хуралдааныг ОБЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа даргалж, оролцогчдод Монгол Улсын дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бий болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *