Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Гамшгийн үед өөрөө өөртөө аврагч байцгаая

Аливаа гамшгийн үед мэргэжлийн аврах байгууллагын тусламж иртэл дийлэнх тохилдолдиргэд өөрсдийгөө болон бусдыг авран хамгаалж, аюулгүй байдлыг нь ханган, анхны тусламж үзүүлэх нэн тэргүүний чухал зүйл юм. Тиймээс Чингэлтэй дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, шуурай командын бие бүрэлдэхүүнүүд ард иргэдэд зориулан өнөөдөр үер, галын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигт нэрвэгдсэн хүнд анхны тусламж үзүүлэх сургуулилт зохион байгууллаа. Энэхүү сургуулилтаар тус газарт газар хөдлөлтийн гамшгаас үүдэн гал гарсан барилга байгууламжаас хүн аврах, анхны тусламж үзүүлэх зэрэг үйл ажилгааг зохион байгуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн онцгой байдлын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайханаасгамшгийн үед хэрхэн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх талаар тодрууллаа.

-Гамшгийн үед онцгой байдал, цэрэг,цагдаагийнхан иргэн бүрт хүрч ажиллах боломжгүй. Тиймээс гал түймрийн үед иргэд өөртөө болон бусдад ямар тусламж үзүүлэх вэ?

– Иргэн бүр гэр бүл, найз нөхөд болон өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж чадах хэмжээний мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Бид гамшгийн үед хэрхэн яаж ажиллах, анхны тусламж үзүүлэх талаар сургалтуудыг байнга явуулдаг. Үүнд иргэд идвэхитэй оролцож мэдээлэл, мэдлэгтэй болоосой гэж хүсч байна. Гал түймэр гарсан үед гэр болон албан байгууллага бүр гал илрүүлэх автомат систем суулгуулснаар бага дээр нь түргэн шуурхай унтрааж чадах юм. Мөн гал унтраагуур, цахилгааны багаж хэрэгсэлтэй байх ёстой. Хамт яваа хүмүүстэйгээ гал гарсан тохиолдолд зогс, хэвт, өнхөр командыг биелүүлнэ.

-Энэ жил өмнөх жилүүдийг бодвол үер усны гамшиг ихтэй байна. Үүнд иргэд гэр, хашаа байшин үерт автах мөн усанд живсэн хүнд ямар анхны тусламж үзүүлэх вэ?

Нэн тэргүүд айл бүр үерийн үед ус соруулах тоног төхөөрөмжүүдтэй байх хэрэгтэй. Үер буусан обектик орхин байшингийн дээвэр, ургаа модзэрэг аль ойрхон өндөрлөг газар гарна. Мөн цахилгааны хэрэгслийг хүчдлээс салгаж өөрөө өөртөө аврагч байгаарай.

-Газар хөдлөлтийн давтамж ойрхон болж байгаа хэмээн судлаачид үзэж байна. Тэгвэл энэ үед ямар арга хэмжээ авч болох вэ?

-Газар хөдлөлтийн үед дотор байгаа бол ширээн дор орж толгойгоо хамгаалах хэрэгтэй.Харин гадаа байгаа тохиолдолд байшин, барилга, мод, цахилгааны шонгоос холдон аюулгүй газар очино.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *