Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд зохион байгуулна.

Мэргэшүүлэх сургалтад элсэн суралцагсдыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Гамшиг судлалын хүрээлэнд бүртгэнэ.

Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:

  • сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
    • элсэлтийн анкет;
    • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
    • дипломын хуулбар тус бүр 1% (магистр дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
    • мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
    • сүүлийн нэг жилд авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
    • бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг (100900031406 дансанд төлсөн баримт).

Холбогдох материалыг бүрдүүлэн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө өөрийн биеэр авчирна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партзаны гудамж 6,

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн,

2 давхар, 206 тоот, утас: 51-263549, 51-263579

Цахим шуудан: unelgee.surgalt@nema.gov.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *