Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц орон даяар дуусчээ. Одоогоор вакцин хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Мал, амьтанд хазуулсан тохиолдолд 24 цагийн дотор харьяа өрхийн эмнэлэгт очин галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэх хэрэгтэй. Учир нь амьтнаас хүнд халдварласан галзуу өвчин эдгэрэх боломжгүй байдаг аж. Өвчин авсан шархны байдлаас хамаарч халдвар авснаас хойш 100 хүртэлх хоногийн хугацаанд илэрдэг аж.