Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсанаас болж амиа алдсан хэрэг гарлаа

Image result for бууны сум тэсрэх аюултай

Өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан хэрэг гарчээ. Тодруулбал өдрийн 12 цагийн орчимд Таван толгой сургалтын төвөөс 26 километрт тус сумын гуравдугаар багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан бол тус багийн иргэн 48 настай Т дэлбэрэлтэд өртөж ар нуруундаа шархаджээ. Эмнэлгийн анхан шатны тусламжийг Т-г үзүүлж, цэргийн төв эмнэлэгт иргэн хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах ажээ.

Тухайн өдөр юу болсон талаар шархадсан иргэн Т ярихдаа “Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна”
Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгойд гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч амиа алдаж, найман цэрэг шархадсан хэрэг гарч байсан билээ.

Онцгой байдлын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газраас ард иргэдийг галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, эд зүйлстэй болгоомжтой харьцаж, сэрэмжтэй байхыг сануулсаар байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *