Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжиж байна

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн энэ сарын 16-ны 05.00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжих талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ. Зорчигч галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлэх аж. Үүнд:

  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан. Түүнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,
  • Сүүлийн 4 сард коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,
  • Халдварын тохиолдол бүртгэгдээгүй аймаг, орон нутаг, сумаас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон дээр заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын шинжилгээний сөрөг хариу эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу. Эдгээр нь шинжилгээ өгсөн өдрөөс 2-3 хоногийн хугацаанд хүчинтэй байх аж.

Цар тахлын эсрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаатай холбоотойгоор тасалбаргүй зорчигчийг галт тэргэнд оруулахгүй, үдэн гаргагчийг зорчигчийн тавцанд нэвтрүүлэхгүй гэж мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *