Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн улмаас нэг хүн амиа алджээ

Нийслэлд өчигдөр гал
түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн хоёр дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Рашаан”-ы 10 дугаар
гудамжийн 627 тоотод баригдаж байсан эзэн нь тодорхойгүй байшин шатаж
байна гэсэн дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 14:34 цагт хүлээн авч Гал
унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Майхан толгой”-н задгайд иргэн Д-н
байшин, 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.07-ны өдрийн
01:42 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах
34 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д
/78 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Нар”-ны 3 дугаар
гудамжийн 4 тоотод иргэн Э-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг
2015.06.06-ны өдрийн 16:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар
ангийн 7 албан хаагч;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутагт иргэн Э-н 28-49
БНА улсын дугаартай “УАЗ” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн
дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч Гал унтраах, аврах
16 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *