Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, ЧД-ийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Чингэлтэй дүүрэгт эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОБЕГ, НОБГ, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын 700 гаруй алба хаагч тус дүүргийн гэр хороолол бүхий 13 хорооны иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулах юм.

Мөн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, СХД-ийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 2019 онд 2,809 удаагийн гал түймэр гарч, 17 хүн амь насаа алдсан бол он гарсаар 10 сарын байдлаар 1,597 удаагийн гал түймэр гарч, 35 хүн амь насаа алджээ.

Гал түймрийн шалтгааны

  • 29 хувийг ил задгай үнс нурмаа асгаснаас
  • 22 хувийг пийшин зуухны гэмтлээс,
  • 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас тус тус эзэлж байна.

Иймд гэр хорооллын иргэд рүү чиглэсэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулах, иргэдэд гал түймрийн талаарх ойлголт мэдлэгийг түгээх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

Аян энэ сарын 11-нийг хүртэл тус дүүрэгт үргэлжлэх бөгөөд гэр хорооллын айл өрхүүдэд санамж, сэрэмжлүүлэх хуудас тарааж, гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага чадварыг олгох, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *