Categories
мэдээ нийгэм

Гал түймрээс 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Аравдугаар сарын 18-ны өдрийн 21:56 цагт Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, Баянзүрх захын нэгдүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтайгаар галы түймрийн голомтод очиход нэгдүгээр давхрын зургаан лангуу барааны хамт шатаж байсан аж. Алба хаагчид 25 минут ажиллаж 1,5 тэрбум төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалж, богино хугацаанд хохирол багатайгаар унтрааж ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *