ОБЕГ-аас орон нутагт гарсан түймрийн мэдээлэл өглөө. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн “Шанаган хавцгай” гэдэг газар малын хашаа шатсан дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж 4 цаг гаруй ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт 350 бог мал өртөж хорогджээ. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Зүүн шанд” гэдэг газар өвөлжөөний бууц шатсан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиж унтраажээ. Тиймээс иргэд, олон нийтийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ анхааруулж байна.