Өнөөдөр 14.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн Наймдугаар хороо,
Гандангийн хойд талын дөрвөн замын уулзвар дээр 29-53 улсын дугаартай
гол командын авто машин, суудлын авто машинтай мөргөлдөж улмаар
онхолдсон байна. Ослын үед хүн гэмтсэн тухай эх сурвалж мэдээллэлээ.
Харин яг одоо Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ослын газарт
үзлэг хийж, шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна.