Categories
мэдээ нийгэм

Гадаадын сонгуулийн ажиглагчид дүгнэлтээ танилцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалтын урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдын 50.6 хувийн санал авч, ялалт байгуулаад байна. Гэхдээ Ховд аймгийн Үенч сум болон Европын улс дахь нэг хэсгийн хорооны дүн мэдээ хүлээгдэж байгаа юм.

Гадаад дахь сонгогчийн санал орой 23.00 цагт дипломат шуудангаар ирнэ гэж СЕХ-ноос мэдээлсэн. Тиймээс сонгуулийн албан ёсны дүн мэдээ өнөөдөр шөнө эцэслэгдэхээр байна.

Үүнээс гадна өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хорооны ажиглагчид 14.30 цагт сонгуулийн үйл явцын ажиглалтын урьдчилсан дүгнэлтээ танилцуулах юм.

Харин АН, МАН-ын зүгээс өнөөдөр мэдээлэл хийх цаг нь товлогдоогүй байна. АН-ын тухайд өчигдөр нэр дэвшигч Х.Баттулгын хамт хэвлэлийн бага хурал хийж, ялалт байгуулсан гэдгээ зарласан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *