Улсын хилээр орсон гадаад зорчигчийн тоо өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн байна. Тэдгээрийг насны бүлгээр нь ангилан авч үзвэл 13.9 (95.7%) мянга нь насанд хүрсэн хүн, 626 (4.3%) нь хүүхэд, байгаа юм. Харин хүйсээр нь ангилбал 2.8 (19.0%) мянга нь эрэгтэйчүүд, 11.8 (81.0%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Гадаадын зорчигчдын 12.3 хувийг БНХАУ-ын иргэд, 35.6 хувийг ОХУ-ын иргэд, 5.1 хувийг АНУ-ын иргэд, 11.6 хувийг БНСУ-ын иргэд, 8.1 хувийг Беларусь, 2.3 хувийг Казахстан улсын иргэд, 25.0 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байгаа юм.
Улсын хилээр орсон зорчигчдын 60.3 (80.6%) мянга нь Монгол Улсын иргэд, 14.5 (19.4%) мянга нь гадаад улсын иргэд байна. Эдгээрийн 16.0 хувь нь Гашуун сухайт, 10.3 хувь нь Замын-Yүд, 9.5 хувь нь Алтанбулаг, 9.3 хувь нь Булган, 6.0 хувь нь Ханги, 49.0 хувь нь бусад боомтоор оржээ.