Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспорт яаралтай шинээр авах, яаралтай сунгуулах үйлчилгээг түр хугацаанд зогсоосон байна. Учир нь жил бүр хавраас зуны хооронд буюу 6-9 дүгээр саруудад УБЕГ-ын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг. Мөн энэ жилийн хувьд ОХУ-д визгүй зорчдог болсон холбоотойгоор ачаалал бүр илүү нэмэгдсэн гэнэ. Хэдийгээр “яаралтай” сунгах үйлчилгээг түр хугацаанд зогсоосон ч гадаад паспорт олголт, сунгалтын үйлчилгээ хэвийн явагдаж байгааг онцолсон юм.Тун удахгүй яаралтай үйлчилгээ хэвийн горимондоо шилжинэ гэж УБЕГ мэдээллээ.