Categories
гадаад мэдээ

Гадаад мэдээ: Товчхон

Хятадын Ухань хотно өнгөрсөн саруудад ажилласан ДЭМБ-ын ажилтнууд тайлангаа албан ёсоор танилцууллаа. Тэд тус улсад багагүй хугацаанд ажиллан эцсийн дүгнэлтээ гаргасан. Тэдний үзэж буйгаар ковидын халдварын эсрэг вирус нь Ухань хотын лабораториос алдагдаагүй. Уг халдвар цар тахалд хүргэх хэмжээний шалтгаан болоогүй гэв. Хятадын Ухань хотод очиж ажилласан ДЭМБ-ын шинжээчдийн баг ковидын халдвар нь амьтнаас хүнд халдсан гэх таамаглал өндөртэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тодруулбал, сарьсан багваахайнаас шууд хүнд дамжаагүй, гуравдагч амьтнаар дамжин хүнд халдварласан байх магадлалтайг онцолжээ.

|||

Чехийн тэрбумтан, Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын “PPF” группийг эзэмшигч Петр Келлнер өнгөрсөн бямба гаригт ослын улмаас амиа алджээ. Уг онгоц Аляск муж улсын Бьютт хотоос холгүй газарт осолдсон агаад таван хүн онгоцонд байсны хоёр нь нас барсан байна. Петр Келлнер нь 2019 оноос хойш “PPF” компанийн 98.93 хувийг эзэмшиж байж. Форбес сэтгүүлийн онцолсноор сүүлийн 15 жилийн турш дэлхийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад багтаж байв. Түүний нийт хөрөнгө 15.5 тэрбум ам.доллар аж. Онгоцны осолтой холбогдуулан АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

|||

Индонезийн газрын тос олборлогч Пертамина үйлдвэрт мягмар гаригийн шилжих шөнө гал гарчээ. Одоогоор гал гарсан шалтгаан тодорхой бус байгаа юм. Түймрийг унтраахаар гал сөнөөгчид гамшигт нэрвэгдсэн бүсэд ажиллаж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр голомт гарсан газраас 650 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

|||

Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадуро коронавирусийн эсрэг вакцины төлбөрийг газрын тосоор хийх боломж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ тухай онцлохдоо “Венесуэл улс вакцины оронд нефть олгох боломжтой” гэсэн байна. Одоогоор тус улсад коронавируст халдвараар 156 мянган хүн өвчлөөд байгаагийн 1555 нь нас баржээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *