Categories
мэдээ улс-төр цаг-үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д айлчлал хийнэ DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-ий урилгаар 2024 оны долоодугаар сарын 21-23-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй албан ёсны уулзалт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл-тэй Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийхээс гадна АНУ-ын Конгресс болон Засгийн газрын төлөөлөлтэй уулзана.

Уулзалт, хэлэлцээний үеэр АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

One reply on “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д айлчлал хийнэ DNN.mn”

Орос хятадууд сая саяар виз аваад цагаачлаад болоод байхад бүслэлтэнд байгаа 3 сая хүнтэй ардчилсан Монгол улсад Манай 3 дахь хөрш яагаад визээ олигтой өгөхгүй байна. Манай хоер хөрш биднийг визгүй зорчуулдаг. Үүнийг л манайхан ойлгуулж чадахгүй байгаа юм. Монгол бүхлээрээ нүүж очлоож л Орос хятадаас давж гарахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *