Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн түүхэн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг төрийн алтан аргамжийг бэхэлж гадаад харилцааг удирдан чиглүүлсэн, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж улс орны тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын үндэс суурийг тавилцсан, эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж хувь нэмэр оруулсан гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр эрхэмд талархал дэвшүүлж зөвшил санал, зөвлөгөө санамжийг нь ажил үйлсдээ анхаарч хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.