Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлал өндөрлөж, тэрбээр өчигдөр орой эх орондоо ирлээ. Улмаар ирсэн даруйдаа айлчлалын бүрэлдэхүүнтэйгээ 21 хоногийн тусгаарлалтад ороод байна.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн. Түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нарын хүмүүстэй уулзсан юм.