Гадаадын Иргэн, Харьяатын Газар/ГИХГ/ визийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн цахимжуулж, он гарсаар 5,759 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг https://immigration.gov.mn/mn/ цахим хаягаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа юм.
Виз өвшөөрөгдсөн тохиолдолд кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын манай байгууллагад бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээж байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн визийн зөвшөөрлийн код хүлээн авснаа нотолж хариу мэдэгдэж байхыг хүсье хэмээн ГИХГ-аас мэдээллээ.