Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гаалийн газрын ажилтны ойрын хавьтлын 50 хүнээс халдвар илрээгүй

Амгалан гаалийн газрын ажилтнуудыг тандалтын зорилгоор шинжилгээнд хамруулахад нэг ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.

Тэрээр “Гаалийн газрын ажилтны ойрын хавьтал буюу гэр бүлийнхэн, ажлын газрынхан гээд 50 хүнийг тогтоон шинжлэхэд халдвар илрээгүй. Одоогийн байдлаар дам хавьтал болсон 114 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Ажиглалт, тандалтын сорьцод коронавирус илрэх асуудал гарна. Иймээс ард иргэд маань өөрийгөө хамгаалж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар очихгүй байх хэрэгтэй” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *