Categories
мэдээ нийгэм

Гаалийн ерөнхий газрын даргаар О.Ганбатыг томиллоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь О.Ганбатыг томиллоо. О.Ганбат нь ГЕГ-ын даргаар ажиллаж байгаад үүрэгт ажлаа Б.Цэнгэлд хүлээлгэж өгөөд байсан юм. 2012 оны арванхоёрдугаар сард Гаалийн ерөнхий газрын аргаар ажиллаж байсан Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад 2013 оны зургадугаар сард жинхэлж энэ оны гуравдугаар сард О.Цэнгэлд ажлаа хүлээлгэж өгөөд байсан юм. Тэрбээр орос хэлний багш мэргэжилтэй бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын сургуульд орос хэлний багш, Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөх, Сангийн яаманд Мониторингийн газрын даргаар ажиллаж байсан намтартай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *