УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.
- Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталлаа.
- Цар тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд байнгын хороодын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Цар тахлын үед УИХ онцгой горимоор ажиллаж байна. Цахим хуралдааны орчин бүрдүүлэх, онцгой нөхцөлд хялбаршуулсан журмаар шуурхай хуралдах дэгийг баталлаа.
- УИХ, Засгийн газрын тухай хуулиуд бэлэн болчихсон байгаа.
- Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа.
- Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.
Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж үзэж байна.
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан Коронавирусийн акт буюу цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлж байна.
Нэг жилийн хугацаатай энэ хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлж байна. Нөгөө талд төрийн байгууллагын эрх хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулах зорилготой хууль юм. Энэ хуулийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.
Энэ хуульд сар болгон УИХ хяналт, үнэлгээ хийнэ. Хяналтын хэлэлцүүлэг хийнэ. Зургаан сар тутамд хяналтын хэлэлцүүлэг хийж, цар тахал буурсан гэж үзвэл хэрэгжүүлэх шаардлагагүй болно.