Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргалыг 14 хоног хорих шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдан хорих шүүх хурал дөнгөж сая дуусч түүнийг үргэлжлүүлэн 14 хоногоор хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 32 мянган га газрыг 3500 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзсэн юм.

Түүнд Эрүүгийн хуулийн 148 дүгээр заалт буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг 148.4 дүгээр зүйлт зааснаар …зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан мөн эрүүгийн хуулийн 166.1 дугаар зүйлд зааснаар залилан мэхэлж олсон мөнгөө угаасан гэж үзжээ.

Шүүх хуралд шүүгчээр н.Олзод, прокуророор Дийлагмаа нар оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *