Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-нд Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаас хойш 10 гаруй хонож буй. Түүний биеийн байдал нь муудсан тухай мэдээлэл байна. Өмгөөлөгчийнх нь зүгээс батлан даалтад гаргаж, биеийг нь эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай хүсэлтийг харьяалах шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй аж.
Сайд Г.Шийлэгдамбыг их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Саатуулагдсаныхаа дараахан тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан сайдынхаа албанаас чөлөөлөгдөх хүсэлт тавьсан. Гэвч одоог хүртэл орных нь сайдыг томилох асуудал УИХ-д орж ирээгүй байгаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх үед нэр бүхий гишүүн эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгохын тулд шинэ сайдыг нь яаралтай томилж цаг алдахгүй байхыг хүссэн билээ.