Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран эх орноосоо ганцаараа хүч үзэхээр Туркийг зорив

Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа оноо олгох Яшар Догугийн нэрэмжит Олон улсын тэмцээн Туркийн нийслэл Стамбулд болно. 46 дахь удаагийн уламжлалт тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран эх орноосоо ганцаараа хүч үзэхээр Туркийг зорив.

Г.Мандахнаран гавьяат дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Түүний жинд “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга эзэн орны Сонер Демирташ нарын шилдгүүд зодоглох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *