Есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Онон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна.
Туул /Улаанбаатар/, Хэрлэн /Мөнгөнморьт, Өндөрхаан/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Балж, Хэрлэн / Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-25 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.