Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлнэ DNN.mn

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөл, бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар мэргэжлийн холбоод газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцолсон юм.

Мөн дотооддоо үйлдвэрлэж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ.

Салбарын сайд Х.Болорчулуун импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалах бодлого барин ажиллахаа мэдэгдэв.

Мөн тэрбээр “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хөдөө аж ахуйн бүсийн тухай хууль батлагдсанаар Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад ач холбогдолтой” гэдгийг хэлсэн юм.

One reply on “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлнэ DNN.mn”

Clay Pipes in Iraq At Elite Pipe Factory, we take pride in offering high-quality clay pipes, a trusted solution for traditional and modern construction needs in Iraq. Our clay pipes are renowned for their durability, resistance to harsh environmental conditions, and their role in sustainable infrastructure projects. Elite Pipe Factory stands out as one of the best and most reliable manufacturers in Iraq, providing clay pipes that meet rigorous industry standards. For more information about our clay pipes and other products, visit our website at elitepipeiraq.com.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *