Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр болжээ. Барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын заан Б.Батмөнх, Т.Санчир, улсын начин Л.Гантулга, Б.Сумъяа, Ц.Одбаяр, Э.Даш тэргүүтэй бөхчүүд барилдаж, улсын начин Д.Амарсайхан долоо даван түрүүлж, улсын начин Э.Даш үзүүрлэжээ. Их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын заан Б.Батмөнх нар үлдсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ.