Узбекистан улсын нийслэлд өчигдөр жүдо бөхийн “Ташкент-Гран при-2018” тэмцээн эхэлсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар алтан медалийн эзэн боллоо. Энэ 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээнд 47 орны 352 жүдоч зодоглож байгаа юм. Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Узбеоистаны Д.Рузиев, дараагийн тойрогт Тайванийн Янг Юнь Вейг тус тус ялж хэсгээ тэргүүлсэн бол хүрэл медалийн төлөө Францын жүдоч Мхэдзе Лукаг ялж улмаар аваргын төлөө Узбекистаны жүдоч Урозбоев Диёорбекыг цэвэр ялж аваргын алтан медаль хүртлээ. Харин түүний жинд Д.Амартүвшин барилдаж тавдугаар байр эзэллээ. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Б.Хорлоодой хоёр ялж долдугаар байрт шалгарсан байна. Монгол Улсаас тус тэмцээндэрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой , Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 78 кг-д Ш.Сэржмядаг гэсэн 11 жүдоч хүч үзэхээр Ташкент хотод очоод байгаа юм. Тэмцээн үргэлжилж байна.
Categories