Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин Хөгжлийг банкийг удирдсан нэг сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Миний бие Засгийн газрын урилгаар Хөгжлийн банкинд ирсэн. Ингэхдээ Засгийн газраас Хөгжлийн банкийг зөв бодлоготой болгох хэрэгтэй. Мөн шаардлагатай зээлийг санхүүжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу явж байа. Би ажлаа авсныхаа дараа Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэд Хөгжлийн банкийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ажлаа хүлээж аваад би зээлийн багцийн чанар дээр анхаарлаа хандуулсан. Хөгжлийн банзыг тойрсон гуван том асуудал байна. Нэгдүгээрт, чанаргүй зээл, хоёрдугаарт, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага, гуравдугаарт, зээлийн чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал” гэлээ. Түүний хэлснээр энэ оны эхний улирлын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд, зээлийн багц 2.5 их наяд, Эрсдэлийн сан 336 тэрбум, чанаргүй зээл 292 тэрбум, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байгаа юм байна.
Тэрээр “Эрэл компани 2015 оноос хойш зээлийн төлбөрөө хийгээгүй байна. Одоогоор 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Засгийн газар болон Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч, зээлийг хэрхэн шийдвэрлэх, төрийн өмчит хамтарсан компани байгуулах боломжийг судалж байна. Мөн “Мон Лаа” компанитай шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн эхний төлөлтүүд хийгдэж байна. Энэ жилдээ багтааж 8.3 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлнэ” гэдгийг хэллээ.