Найз бүсгүйгээ гурван өдрийн турш зодож биед нь гэмтэл учруулж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж, хэргийг нээлттэй хэлэлцэх юм. Дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэж байгаа бол Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хууч өвчний улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн юм.
Энэхүү хэргийн шүүх хурал өмнө нь хэдэнтээ товлогдон болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, өмгөөлөгчдийн хүсэлтээр олон удаа хойшилсон юм.