Өнөөдөр Г.Алтанхүүд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэлэлцэв. Шүүхээс нотлох баримтуудыг лавшруулан шалгах шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.
Г.Алтанхүү нь найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм. Анхан шатны шүүхээс түүнд найз бүсгүйнхээ амь насанд хүрээгүй, биед нь гэмтэл учруулсан гэж үзэн гурван жилийн хорих ял оноож байсан.
Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдсан юм.